Анхбаяр - Алтан туурайт ажнай (Үгтэй)
2013-01-16,17:22
Татаж авах
Үг Н.Баянмөнх Ая Т.Сэр-Од
Эхийнхээ саамаар амласан монгол унаг аа
Эзнээ явгалж үзээгүй ээлтэй хүлэг ээ
Эртний өвгөдийн шаргал түүхээс янцгааж сонсогдон оо
Эзэн богдийн уяан дээрээ үүрсэн шилгээнээ
Атан дөрвөн туурайгаар дэлхийг тамгалсан
Монгол морь минь ээ
Хаан чингисийн туг сүлдийг залж
Хамаг монголийг нэгтгэсэн
Алтан туурайт ажнай хүлэгүүд ээ
Дэнжийнхээ сэрмүү торнисон монгол унаг аа
Дэлхийг тойров ч цуцаагүй аамай хүлэг ээ
Дээдэс өвгөдийн онгон цадигаас янцгааж сонсогдон оо
Дэлүүн болдогийн хөрсөн дээрээ хөрвөөж эрхэлн ээ
Атан дөрвөн туурайгаар дэлхийг тамгалсан
Монгол морь минь ээ
Хаан чингисийн туг сүлдийг залж
Хамаг монголийг нэгтгэсэн
Алтан туурайт ажнай хүлэгүүд ээ
Ододийн доор дураар цахилдсан монгол унаг аа
Орчлонг туулав ч улдаагүй омголон хүлэг ээ
Хүннү нүүдэлчдийн улбаан дундаас янцгааж сонсогдон оо
Хөвчин дэлхий монгол түмнийг сэрээж үүрсэлдэн ээ
Атан дөрвөн туурайгаар дэлхийг тамгалсан
Монгол морь минь ээ
Хаан чингисийн туг сүлдийг залж
Хамаг монголийг нэгтгэсэн
Алтан туурайт ажнай хүлэгүүд ээ.
Нийтлэсэн: Buyanzaya Хамтлаг дуучид: Анхбаяр (1) |
(6) Сэтгэгдэл | найздаа илгээх | Нээгдсэн: 3504 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:


Өчнөөн олон жил болж байхад буруу бичсэн үгийг нь засчихгүй үнэн хариуцлагагүй улсууд юмаа .АТАН туурай гэж ямар юм байдаг юм бэ.Санал хүсэлт бичсэн улсууд ч тэр ,анхаарахад яадаг байна

СэрОдын зохиосон аяууд үнэн гоё шүү?

ая нь ч шүлэг нь ч гоё юм аа

зочин
Үнэн тасархай дуу шүү
Үнэн тасархай дуу шүү

Gaihaltai uran buteel orig huvilbar ni oldq bssan ym mash ikh bayarlalaa

