Булган-Эрдэнэ - Арын сайхан хангай (Үгтэй)
2013-05-21,17:58
Татаж авах
Амсаад амсаад ханашгүй ээ
Айргын сөнөтэй нутгаа хөө
Аятаад мартахын аргагүй ээ
Ардын яруухан дуутай яа хөө
Дахилт:
Ай хөө зээ хөө Арын сайхан хангай яаа
Азаар заяаж төрсөн аав ээжийн нутгаа хөө
Буугаад санахын аргагүй ээ
Усны дээд, Тамираа хөө
Буугаад мартахын аргагүй ээ
Туулж баршгүй, Хануй минь ээ хөө
Ай хөө зээ хөө Арын сайхан хангай яаа
Азаар заяаж төрсөн аав ээжийн нутгаа хөө
Буугаад буцахын аргагүй ээ
Байгалын сонихон Хоргоо хөө
Суугаад босохын аргагүй ээ
Суман, Тэрхийн хөвөө еээ хөө
Ай хөө зээ хөө Арын сайхан хангай яаа
Азаар заяаж төрсөн аав ээжийн нутгаа хөө.
Нийтлэсэн: Buyanzaya Хамтлаг дуучид: Бусад (172) |
(4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Нээгдсэн: 1391 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Л. Болдбаатарын дууг татаж авах гэсэн чинь ерөөсөө болохгүй байна аа! Сайтаа сайжруулаач ээ!

amjilt

нутгаа санаад уйлмаар байх чинь

Гоё шүү Миний Архангай аймаг
